Monday, June 6, 2011     17:19
More Website Templates at TemplateMonster.com!

Бидний тухай

МОНГОЛ ЭЛС ХХК нь Канад технологийн барилгын хамгийн дэвшилтэт технологи болох хөнгөн ган каркасны үйлдвэрийг ашиглалтанд оруулж үйлдвэрлэж эхлээд байна.

Манай үйлдвэр нь Шинэ Зеланди улсын Фрайм Кад компанийн тоног төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд уг компани нь хөнгөн ган хийц үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр 25 жилийн түүхтэй бөгөөд Шинэ Зеланд, Австрали, Хонг Конг, ӨАБНУ, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсуудад өөрийн салбартай.

Уг тоног төхөөрөмжийг дэлхийн 100 гаруй улсад суурилуулж үйлдвэрлэл явуулж байгаагаас Оросын Холбооны Улсын стандарт барилгын норм дүрэмд тэнцүүлэн сертификат авсан нь ижил төстэй Монгол улсад ашиглахад бүрэн боломжтой юм.

Уг технологи нь 1-3 давхар хүртэл барилга барих боломжтой бөгөөд дагалдах програм хангамжаар архитектур дизайн, бүтээцийн тооцоо, барилгын материалын сонголт, материалын тооцоо, барилгын өртгийг иж бүрнээр нь гаргаж болдог онцлогтой.

Энэ технологийн хамгийн том давуу тал бол барилга үйлдвэрлэл болон угсралтын хугацаа хамгийн богино юм. Жишээ нь
Манай үйлдвэрлэл өдөрт 200 м2 барилгын каркас үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд уг каркасыг нийт 10 хоногт угсрах боломжтой юм.

 

Холбоо барих

Хаяг:


И-мэйл:
Утас:
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20 -д хороо, Эрчим хүчний гудамж, "ДЦС-4" зүүн талд, 'Монгол Элс' ХХК
info@mongol-els.com
976-94092994, 976-89011670

Follow Us